Өнөөдөр та бүхэнд орчин үед нилээд их яригдаж байгаа сэдвийн нэг болох
хакер хэмээх ойлголтын тухай авч үзэх болно. Магадгүй таа ч гэсэн дотроо
хакер болохийг мөрөөддөг нь гарцаагүй юм. Хэн нэгний facebook болон
yahoo id-г нь хулгайлаад л гоё биш гэж үү?. Гэвч энэ бол тийм ч амар
зүйл биш юм. Энийг энгийн нэг хакер битгий хэл дээд түвшний гүнзгий
мэдлэгтэй хакерууд ч хийхэд бэрх юм. Харин та хаа нэгтээ интернетээр
аялж суухдаа Facebook хак пассворд хулгайлах гэх мэт хэрэгт хэрэггүй
нийтлэл уншихгүй байхыг зөвлөе!!!. Энэ зүгээр л хакеруудын хийсэн занга
юм. Харин та үүнийг хийснээр өөрийн id хаяг болон нууц кодоо бусдад
алдана гэсэн үг юм.
Харин хакер гэдэг ойлголтыг ийм зүйлээр төсөөлж болохгүй. Үүний ард
маш их мэдлэг чадварийг эзэмшсэн хүмүүс байдаг. Харин тэд өөрийн тэр
чадвараа сайн зүйлд ашигладаг уу ? муу зүйлд ашигладаг уу ? гэдгээс л
бүх зүйл шалтгаална. Энэ маш өчүүхэн зүйлээс эхлээд бүхэл бүтэн улс орны
аюулгүй байдалын хувьд яригддаг асуудал.
Хэрхэн хакер болох вэ ?
За ингээд л бидний ярианы хамгийн чухал сэдэв эхэлж байгаа юмдаа.
Хакер болохийн тулд эхлээд Python, Perl, Lisp, C, Java гэх мэт
програмчлалын бүхий л хэлүүдийг бүрэн төгс эзэмших шаардлагатай гэж
байгаа.
Цаашлаад өөрийн гэсэн вэб сайтийг хөгжүүлж вэбтэй ажиллах сурах нь хамгийн чухал.
Та өөрийн гараар вэб бүтээдгүй юмаа гэхэд ядаж блог хөтөлж хөгжүүлж сурах хэрэгтэй.
За бас болоогүй "Англи хэл" энэ хэл нь дэлхий нийтийн хэл гэдгийг хүн
бүхэн андахгүй биз дан ганц монгол хэл дээр та юуг ч олч мэдэж авч
чадахгүй. Тийм учраас хакеруудын зайлшгүй мэдэх ёстой нэг зүйл бол англи
хэл юм. Англиар дан ганц ойлгож яридаг байхад хангалтгүй илүү гүнзгий
түвшинд сурснаар та хүссэн зүйлээ чөлөөтэй танин мэдэж авах боломжийг
таньд олгоно.
За ингээд эцэст нь хэлэхэд та Windows үйлдлийн систем ашигладаг бол яг
одоо үүнийгээ зогсоо!!!. Windows нь зөвхөн хаалттай эх код бүхий график
орчноос харицдаг ба та энэ үйлдлийн систем дээр ажилласнаар хакер болно
гэж мөрөөдөд ч хэрэггүй. Харин нээлттэй эх код бүхий Юникс дээр ажиллаж
сур. Энэ нь танд хакер болоход илүү дөхөм байх болно.
Recent Posts
Latest Photos
Contact Form
Blogger news
news trending
Subscribe to:
Post Comments (Atom)
Follow us on facebook
Popular Posts
-
Та бүхэнд алдарт Наруто Анимегийн сонирхолтой зургуудыг хүргэж байна. ...
-
Өнөөдөр та бүхэнд орчин үед нилээд их яригдаж байгаа сэдвийн нэг болох хакер хэмээх ойлголтын тухай авч үзэх болно. Магадгүй таа ч гэсэн ...
-
C хэлний үүсэл: Програмчлалын Си хэлийг 1972 онд Bell Laboratories ( АНУ ) компанийн ажилтан Деннис Ритчи (Dennis M. Ritchie) ...
No comments:
Post a Comment